Эеэр засагчийн төгсгөл ба тайгануудын явуулга!


Ерөнхий сайд уржигдаж төрөлх нутаг Хархоринд минь ирээд явжээ. Уулзаж амжсангүй. Гэвч хэдэн үг дайя Танд. Манж чин улсын буюу Дайчин гүрний гуравдагч хаан нь Эеэр засагч юм хужаа нэр нь Шүньжи. Өвөөгийнхөө шийрийг хатааж Оросуудын өөдөөс алс дорнотоос өдөж яг үнэндээ Монголчууд умард нутгийг бүхэлд нь авахаар шунав.
Хүслээ ч гүйцээв. Ангар мөрөн хүртэл Манж гүрэн хилээ тэлэв. Үүнд нь хэн тусалсан гээч. Солонгосууд. Гэвч тэрээр бодлогын нэг том алдаа гаргасан нь Ордондоо хятад зөвлөхүүд мөн хятад тайганууд ихээр оруулж энэ нь явсаар нь хэдэн мянгад хүрчээ. Яваандаа Ордон тэр чигтээ нанхиадуудаар дүүрч. Зүгээр Манж нэртэй Хятадын засаг тогтнож үндсэндээ Мингийн эрин эргээд ирсэн мэт болжээ. Хамаг шалтгаан нь хэт аархал, элийрэл буюу өнөөгийн хэллэгээр попролт нь яваандаа бусдын идэш болном.
Мөхөс би Хүрэлсүх Таныг ядарсан хүлцэнгүй Монголчуудаасаа болж бус харин олон мянган алиа салбадайнуудаасаа болж унах вий гэж санаа түгшнэ. Яг л ордонд үүрлэсэн хужаа тайгуунууд засгийн хөрөнгийг үрэн таран хийсэн шиг хандив тусламжийн хөрөнгийг хүртэл цөлмөжээ. Ийм энгийн ойлгомжтой гэмт хэргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх яавч өршөөж болохгүй.
Тэдгээр хурган дарга нарыг бүгдийг нь халах хэрэгтэй. Мөн гадаадын буцалтгүй тусламж, хамтын ажиллагаагаар орж ирсэн 300 илүү сая ам доллар буюу их наяд төгрөгийг хэн луйвардсаныг бас даруй илрүүлэх ёстой. Бүү март! Шар тос дотроосоо өтдөг! Энэ төр өтөндөө баригдаж эрхэм Ерөнхий Сайд аа!
Д.Хишигдэлгэр

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.