Иргэн Saina Hurel өөрийн цахим хуудаснаа энэ тухай бичсэн байна. Эмэгтэйчүүд хувцас солих өрөөнд хагас болон нүцгэн байх тохиолдол байдаг бөгөөд энэ бүгд камерт бичигдэж байна.
Тэрээр цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрбээр,
КАМЕРТАЙ ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨ!!!
"Туяарах салоны хувцас солих өрөөнд хувцасаа тайлаад санаандгүй дээшээ хартал яг дээрээс КАМЕР!!! Яагаад энд камер байгаан? гэж асуухад "Хүмүүс юмаа мартаж гардаг болохоор камер тавьсан, угаасаа хэн ч камераар хардаггүй" гэх тоомжиргүй хариулт!!!
Хичнээн олон ЭМЭГТЭЙН хувцсаа сольж байгааг өөрсдөд нь хэлэлгүй, мэдэгдэлгүй ХУУЛЬ БУСААР бичиж авснаа асуудал гэж огтхон ч үзэхгүй, "Камерны хувьд манай дотоод асуудал!!!", "Таалагдахгүй бол сонголтоо ӨӨР газар хий!!!" гэж араас дарамталж мэссеж ирүүлсэн Туяархын захирал, менежерийг холбогдох цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгнө!" гэжээ.
Сэтгэгдэл