Мөн түүний нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, ингэхдээ хорих ял эдэлж дууссан өдрөөс эл хугацааг тооцохоор шийдвэрлэсэн.
Хэргийг эргэн сануулбал, М.Энхсайханыг "Тавантолгой”-н нүүрсний ордыг ашиглалтад оруулах гэрээ байгуулах ҮАБЗ-ийн зөвлөмж гаргасан, УИХ-ын тогтоол зөрчин, хөрөнгө оруулагч "Шинхуа Энержи”, "Энержи Ресурс” болон "Сумитомо корпорац”-ын түншлэлд давуу тал олгосон гэж үзлээ. Мөн төрсөн дүү болон түүний хүүгийн нэр дээрх "ЕАС” ХХК-иас "Лексус-570” загварын автомашиныг "Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид тухайн үеийн зах зээлийн ханшаас 55 сая төгрөгөөр илүү үнээр худалдан авч эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан буруутайд тооцсон.
Харин Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М.Энхсайханыг хорих ялын хугацааг зургаан сараар багасгах тогтоол гарган, бусад шийдвэрийг хэвээр үлдээв.
Сэтгэгдэл