Ам.долларын ханш оны эхэн үеэс 115 төгрөгөөр өсчээ


Ам.долларын ханш оны эхэн үеэс 115 төгрөгөөр өсчээ

 

Монголбанкнаас зарладаг ам. долларын ханш оны эхэн үеэс 115 төгрөгөөр өсчээ. Энэ оны эхний өдөр ам.долларын ханш 2,734.33 төгрөг байсан бол  энэ сарын 18-ны байдлаар 2,849.92 төгрөг болсон байв. Харин евро 3,063.54 төгрөгтэй тэнцэж байсан бол 3,386.56 төгрөг, Японы иен харицангуй тогтвортой буюу 2,26 төгрөгөөр өссөн, ОХУ-ын рубль 44,06 төгрөгөөс буурч 37,53 төгрөг болсон бол БНХАУ-ын юань 392,39 төгрөгөөс 435,58 төгрөг болон өсчээ. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан өдрүүдэд хөл хориотой банк болон валют арилжааны цэгүүд ажиллахгүй байгаа учраас ханш тогтвортой байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.