Д.Нарангэрэл: "КОВИД-19"-ын хамгийн чанартай, баталгаатай вакциныг хэрэглэх болно


Д.Нарангэрэл: "КОВИД-19"-ын хамгийн чанартай, баталгаатай вакциныг хэрэглэх болно

 

  Хэд хэдэн улсад КОВИД-19-ын вакциныг үйлдвэрлэж байна. Манай улс аль орны үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэх эсэх нь тодорхойгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцсон байдаг. Улмаар вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдсэн юм. 

Харин манай улс ямар вакцин хаанаас авах эсэхийг ЭМЯ-наас тодруулахад ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Монгол Улс дархлаажуулалтын тухай хуультай. Ялангуяа 0-15 насанд хийж байгаа бүх вакцин НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар ДЭМБ-ын баталгаатай үйлдвэрээс авсан вакциныг хэрэглэдэг. Мэдээж манай улс хамгийн чанартай, хамгийн баталгаатай вакциныг хэрэглэдэг орны нэг. Тиймээс иргэд үүнд эргэлзэх хэрэггүй. Ковид 19-ын хувьд ч хамгийн чанартай, баталгаатай вакциныг хэрэглэх зорилттой ажиллаж байгаа. Нэн түрүүний шаардлага бол ДЭМБ-ын зөвшөөрөлтэй байх ёстой. Мөн манай оронд зохицсон байх ёстой" гэсэн юм.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.