Төсвийн хоригийг хүлээж авахгүй, авна гээд "хусмаа голсон, туньсан хүүхэд” шиг төр аашлахаа болих хэрэгтэй. Төрийн ажил – монгол төрийн уламжлалт алба шиг явах шаардлагатай байна.
3+76 хамтарч төрийн зангарагтай шийдвэр гаргавал монголын эдийн засаг сэргэнэ. Монголын төр – Данхар төсвийн бүх тансаглал, үргүй зардал, шаардлагагүй хөрөнгө оруулалт, зохисгүй зарлага, ТӨХК-иудын үхмэл хөрөнгөнөөсөө нэгэн зэрэг салах шийдвэрийг гаргах ёстой!...маш энгийн...шийдвэр чухал!
Таниулахуй...
Төрийн гурван өндөрлөгийн аль аль нь зориг дутаад байгаа нь ажиглагдаж байна. Зориг гэхээр тэнэглэхийг хэлэхгүй. Дарангуйлахыг хэлэхгүй. Төрийн шийдвэр тань шинжлэх ухааны үндэслэлтэй, олон түмэнд ойлгомжтой, боломж олгосон, хүртээмжтэй, зоримог, зангарагтай байхыг хэлнэ.
Төрийг маш ухаантай, эдийн засагч, хуульч... гээд л хүмүүс удирдах ёстой гэдэг хуучин сэтгэлгээний ойлголттой хэвээр байна. Сүүлийн үед гүйлгээ ухаантай, яаж ч чадах хүн удирдана гэж бас боддог болчихож. Харин тийм хүмүүс буруу тийшээ залах, гадны гар хөл болохдоо маш түргэн байдаг нь тодорхой байна. Тийм хүмүүс чинь хуульд "Урвагч” гэдгийг томьёолохдоо дайны үед л улсын нууц задруулбал гэж холыг харж, гүйлгээ ухаан зараад байгаа юм даа. "Сионы мэргэдийн протокол” номд бичсэнээр аливаа улсын төрийн дээд албан тушаалтай хүмүүсийг өөртөө татахад амархан гэж тодорхой хэлсэн байна лээ... Яагаад? Тайлбарлалтгүй!
Тэгэхээр Монголын төрийг удирдах хүн Монголоо гэсэн сэтгэлтэй /энэ бүхэн бидэнд байгаа/, "Монголын үндэсний язгуур эрх ашиг”, "тусгаар тогтнол”, "газар нутаг”, "түүх хэл, өв соёл”, "сургамж, үндэсний ой санамж”-аа эрхэмлэх зарчмыг хатуу, тууштай баримталж чадах /дээрх 5 тулгуур зарчимтай /хүмүүс л удирдах ёстой гэж мөхөс бид ойлгоном.
Монголчууд бид сүүлийн жилүүдэд сэтгэл зүрх гарган сонгосон Төрийн гурван өндөрлөгт их итгэл, найдвар тавилаа. Улс төрийн болон эдийн засгийн эрс шинэчлэл, өөрчлөлт /реформ/-ийг хийх байх гэж их хүлээлт үүслээ. Нэг хэсэгтээ эхлэх шинжтэй байснаа одоо зогсонги байдалд орж, улмаар улс төрийн явцуу эрх ашгаа хөөгөөд нам, намаа дагаад явчих шиг боллоо. Төрийг удирдахад маш энгийн бөгөөд төвөгтэй. Ямар нэгэн онол, "изм” хэрэггүй. Тэр онол, "изм”-ээ улс төрийн нам дээрээ ярьдаг юм байгаа юм байгаа биз.
Монголын их хаан Чингис, их хаадуудын Төрт ёс, төрийн зангараг өөр байсан байна. Төрийг удирдахад зарчим чухал. Зарим хүмүүс зарчим барихаар хуучин нийгмийн үзэл суртлын зарчимтай хутгадаг. Тухайлбал, товчхон тайлбарлахыг оролдъё:
1. Коммунист, хуучин нийгмийн зарчим бол "үзэл суртал”-д тулгуурласан зарчим.
2. Ардчилсан нийгмийн зарчим бол "үнэт зүйлс” дээр тулгуурласан байдаг. Гэтэл энэ хоёр зарчмыг хуучин нийгмийн сэтгэлгээгээр шинэ коммунистууд нь ч, ардчилагчид нь ч хутгаж ойлгоод байна. Аргагүй биз дээ, бид чинь хуучин нийгмийн үлдэгдэл учраас тархинаас нь гарахгүй байгаа юм. Мэс засал хийгээгүйгээс их алдсан хүмүүс. Харин бид мэс заслаа дутуу хийчихсэн хүмүүс. За энэ яах вэ орхиё.
3. Монголын засаглал ялгарсан. Монголын төрд хулгай нүүрлэсэн.
Тэгэхээр "Засаглалын ялзрал зарчим алдагдахаас эхэлдэг” гэж бид хэлээгүй, нэгэн гүн ухаантан хэлжээ. Монголын нийгэмд зарчим алдагдсан байна. Төрийн гурван өндөрлөг зарчмаа барьж явбал зохих үр дүнд хүрнэ гэдгийг биднээр хэлүүлэлгүй мэдэж байгаа гэж ойлгодог.
Их хуралдайгаа хуралдуулж, Цэцдийн саналыг сонсож, тусгаж /одоогийнхоор мониторинг хийж/, эр цэргүүд нь гүйцэтгэж, ард иргэд нь биелүүлж ирсэн түүхтэйгээ санаж явах учиртай.
УИХ-аараа төсвөө хэлэлцэж, данхар төсвөө багасгаж, үрэлгэн зарлагаа танаж, төрийн наймаа, төсвийн хулгайгаа зогсоож, ТӨХК-иудын үхмэл хөрөнгийг байхгүй болгох тийм л зангарагтай шийдвэр гаргахыг төрийн гурван өндөрлөгөөс ард түмэн чинь хүлээж байна. Хэрхэхийг та нар Мэдэгтүн! Сонсогтун!, Нэгдэгтүн!, Шийдвэр гаргагтун!...
Эх сурвалж: Д.Цогтбаатар
Сэтгэгдэл