Нийслэлийн хэмжээнд УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн энэ удаагийн сонгуульд өнөөдөр нийт 924629 сонгогч нийслэлийн есөн дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд:
-Баянзүрх дүүрэгт - 220,130 буюу 23.8 хувь
-Сонгино хайрхан дүүрэг - 205,276 буюу 22.2 хувь
-Баянгол дүүрэгт -140,846 буюу 15.2 хувь
-Чингэлтэй дүүрэгт -111.022 буюу 12.0 хувь
-Хан-Уул дүүрэгт -105.874 буюу 11.5 хувь
-Сүхбаатар дүүрэгт -96.265 буюу 10.3 хувь
-Налайх дүүрэгт -23,976 буюу 2.5 хувь
-Багануур дүүрэгт -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
-Бага хангай дүүрэгт -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэгдсэн байна. Мөн иргэд аль хэсгийн хороонд буюу санал авах байранд саналаа өгөх талаар мэдээлэлгүй байвал http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас харах боломжтой ажээ. Үүнээс гадна 1800-1617 утаснаас үнэгүй лавлаж болох талаар холбогдох газруудаас мэдэгдэж байна.
Д.ЖАРГАЛ
Сэтгэгдэл