Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэж, АН-д хандлаа


УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдэж, АН-ын нийт гишүүддээ хандлаа. 

 
 
Түүний энэ шийдвэр олон нийтийг мөн л хоёр хувааж эхэллээ. Учир нь Монгол Улсын төрийн тэргүүний гэр бүлийн хүн гадаад хүн байх нь хар хайрцагны бодлого алдагдах аюултай, гадаад цус биднийг тэргүүнд залрах ёсгүй гэхчлэн эсрэг байр суурьтай хэсэг бүлэг байгаа бол нөгөө талд зөв сэтгэл зүрх, мэдлэг, ухаантай хүн л хэрэгтэй, үүнд гадаад хүн нөлөөлж өөрчлөхгүй гэдэгт итгэгчид зогсож байна. 
Энэ талаар харин Ц.Оюунгэрэлийн хүү комедиан Б.Идэр-Од ийм товч мэдэгдэл хийлээ. 


Ямартай ч АН түүнд итгэл үзүүлвээс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг эмэгтэй нэр дэвших нь ээ. Харин түүний гэр бүлийн асуудлын тухайд Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийн хүрээнд энэ асуудалд хандах нь зүйтэй. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.