ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тэдээлэл хийлээ
1-р сарын 17-ны өдөр 9115 хүнд PCR шинжилгээ хийхэд есөн хүний шинжилгээгээр коронавирус илэрсэн. Есөн хүний 4 нь Монос эмийн сангийн голомтоос, гурав нь Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилтан байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан.Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,526 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлэгдэж байна”
Сэтгэгдэл