Өрх бүрт 1 сая төгрөг олгох ерөнхийлөгчийн төслийг МАН дэмжлээ


 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан. Ингэхдээ 200 мянган төгрөгийг гар дээрээ бэлэн авч, үлдсэн 800 мянган төгрөгт тааруулан үндэсний үйлдвэрлэгчээс хүнсний бүтээгдэхүүн сонгон авах юм. Тус санаачлагыг МАН-ын бүлэг удаа дараа эсэргүүцсэн. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг цахимаар хуралдлаа. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ.

Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.