УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр өглөө Оюутолгойн гэрээг өөрчлөх хүртэл Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн.
Улмаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлээд байсан юм. Тэгвэл талбайд "Ковид-19" халдвар авсан иргэний нэгдүгээр хавьтагч очсон бөгөөд цугласан иргэдийг хамгаалалтад аваад байна. Тодруулбал, талбайн эргэн тойронд хамгаалалт гарч, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан байгаа юм. Мөн тэнд цугласан бүх хүнээс "Ковид-19"-ийн шинжилгээ авахаар болжээ.
Сэтгэгдэл