Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ковидийн халдвар алдсан уу?



Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ковидийн халдвар алдсан уу?

 

Манай улс өнгөрсөн оны арван нэгдүгээр сард дотооддоо халдвар алдаад нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс илүү хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар дотоодод гарсан халдварын тоо 800 хол давж Улсын хэмжээнд нийт 1600 гаруй батлагдсан тохиолдол бүртгэгджээ.

Улаанбаатар хот том голомт болсон хэдий ч халдвар тархсан орон нутгийн 6 аймгуудын халдварыг хумьчихсан эхнээсээ халдваргүй цэвэр голомт болсон сайхан мэдээ бий. 

Гэвч Стратегийн том орд хэмээгддэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд халдвар алдсан байж болзошгүй гэх таамаг төдий мэдээлэл байна. БНХАУ-ын талаас хил орчим халдвар гарвал өршөөлгүй хилээ хаана хэмээн мэдээлсэн. Хэрэв халдвар гарсан нь үнэн бол Монголын эдийн засаг элгээрээ газар хэвтэх нь.

Хэдий Гашуунсухайтын нүүрс тээврийн жолооч нарыг тогтмол шинжилгээнд хамруулж байгаа хэмээн мэдээлж байгаа ч замбараагаа алдсан жолооч нарын үйлдэл болгоныг хянана гэдэг хэцүү. Иймд улсын эдийн засгийг хямраахгүйн тулд манай улсаас халдвар алдсанаа нууцалж байна уу? 

Хэрэв улсын онцгой бүс стратегийн томоохон ордуудад халдвар алдсан бол хэн хариуцлага хүлээх вэ? Улсын Онцгой комисс энэ талаар хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байна вэ?

 

SCANDAL.MN



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.