Монголын томоохон уул уурхайн компани болох Оюутолгойд сар хүрэхгүй хугацаанд хоёр хүн амиа алдлаа. Өнгөрсөн 1 дүгээр сарын 19-ний өдөр тус уурхайн жолооч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бол 1 дүгээр сарын 31-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах уурхайд ажилладаг 41 настай эрэгтэй гэрээслэл үлдээн амиа хорлосон хэрэг гэрчээ. Тэрээр ил уурхайн хажууд байрлах контейнерын дэгээ төмрөөс боомилж нас барсан байсан бөгөөд "Энэ бол миний шийдвэр. Ар гэр, ах дүүсийг минь бүү буруутгаарай" гэсэн утга бүхий гэрээслэл бичжээ. Тус хэргийг цагдаагийн ерөнхий газраас шалгаж байгаа гэв.
Сэтгэгдэл