Хатуу хөл хорионы үед цагдаагийн албан хаагчид нойр хоолгүй ажиллаж эмнэлэгт хүргэгдэж байна


Хатуу хөл хорионы үед цагдаагийн албан хаагчид нойр хоолгүй ажиллаж эмнэлэгт хүргэгдэж байна

 

Нийслэлд хатуу хөл хорио 2 сарын 10-ны өдрөөс эхлэн 23-ны өдөр хүртэл тогтоосон. Ингэхдээ цагдаагийн алба хаагчдыг бүх нийтийн бэлэн байдлын үед 24 цагаар эргүүлд гаргаж байгаа.. Гурван ээлжээр ажиллаж байгаа алба хаагчид амралтгүй нойр хоолгүй, илүү цагаар хүнд нөхцөлд ажиллаж байна. Хөл хорионы үед цагдаагийн албан хаагчдыг гэртэйгээ ойр үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгсөн ч гэрт нь орж хооллох нөхцөлөөр хангаагүй байна. Тиймээс алба хаагчид үүрэг гүйцэтгэхдээ нойр хоолгүй ажиллах нь элбэг байна.
2 сарын 18-ны өдөр цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж гэртээ хариад цус харвасан гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү-ээс тодруулга авлаа.
Тэрбээр:"Нэг албан хаагч нүүрэнд нь саажилт өгч эмнэлэгт байгаа.Одоогийн байдлаар эрүүл мэндийн газраас дүгнэлт гараагүй учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгээс мэдээлэл өгч байгаа.Харин цус харвасан, нүд сохорсон гэх мэдээлэл байгаа энэ худлаа.Нэгдсэн байдлаар мэдээлэл удахгүй өгнө. Цагдаагийн албан хаагчид 8 цагаар гурван ээлжээр ажиллаж байгаа"гэв.
Удахгүй энэ талаар Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг болон цагдаагийн газраас мэдээлэл өгнө.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.