Тухайн сарын супер шагналын эзэн тодроогүй бол дараа сарын урамшууллын хэмжээг 10 сая төгрөгөөр нэмэгдүүлнэ


Тухайн сарын супер шагналын эзэн тодроогүй бол дараа сарын урамшууллын хэмжээг 10 сая төгрөгөөр нэмэгдүүлнэ

 

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа.

Энэ үеэр нэвтрүүлгийн хөтлөгч Сангийн сайдын тушаалаар сугалааны хонжворын дүнд орсон өөрчлөлтийг танилцуулав. 

  • Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
  • 4 орон таарвал 100 мянган төгрөг
  • 5 орон таарвал 500 мянган төгрөг
  • 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
  • 7 орон таарвал гурван сая төгрөг
  • 8 орон таарвал 20 сая төгрөг болж өөрчлөгдсөн байна.  

Тухайн сарын супер шагналын эзэн тодроогүй бол дараа сарын урамшууллын хэмжээг 10 сая төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд уг дүнг улирал дамжуулан нэмэгдүүлэхгүй байх өөрчлөлт оржээ. 

Нэг сая таван зуун мянган төгрөг болон түүнээс дээш дүнг хожсон иргэд 90 хоногийн хугацаанд өөрийн биеэр татварын албанд очиж хүсэлтээ өгөх юм байна. Уг хугацаа өнгөрсөн тохиолдолд таны урамшуулал олгогдохгүй аж. 

Өнөөдрийн сугалааны тохиролд 2021 оны 1 дүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,724,752 баримт хамрагдсан юм. 

 

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байсан ч азтан тодорсонгүй. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.