ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу "Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
Монгол хэл бичгийн шалгалт нь заавал өгөх үнэ төлбөргүй шалгалт бөгөөд монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.
Сэтгэгдэл