Шүүгч З.Болдбаатар нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч бөгөөд мөн тус шүүхийн цагдан хорионы асуудлыг хариуцдаг.
Тэгвэл тэрээр бичлэг алдагдхаас өмнө олны дунд шуугиан тариад байсан Ерөнхий сайд асан М.Энхсайханд хуучин машин худалдаж авсан буюу эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр олон жилийн ял өгсөн шүүх хуралдааныг даргалсан юм байна. Мөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Д.Эрдэнэбат нарын Улс төрийн захиалгатай гэгддэг хэргүүдийг шүүсэн аж.
Харин тэдний дуулиан тариад буй хяналтын камерын бичлэг алдагдсанаас хойш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр нар ямар ямар хэргүүд дээр ажилласан талаарх мэдээллийг хүргэж байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар энэ сарын 24-ны өдөр шүүгдэгч Д.Отгонням, шүүгдэгч Д.Цэрэндорж нар холбогдох хэргийн шийдвэрлэсэн байна. Харин шүүгч Х.Идэр шүүгдэгч О.Эрдэмбилэг, шүүгдэгч Ж.Баярсайхан, шүүгдэгч Г.Амартүвшин нарт холбогдох гурван хэргийн шүүх хуралдаанд оролцож, хоёр хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, нэг хэргийг прокурор руу буцаасан гэх мэдээлэл бий. Харин энэ сарын 24-ны өдөр товлосон шүүгдэгч Э.Энхтүшигт холбогдох хэрэгт оролцсон эсэх мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм.
Ямартай ч ёс зүйн маш том алдаа гаргаж Монгол Улсын Шүүгчийн нэр хүндийг уландаа гишгэлж, шороотой хутгасан дээрх нэр бүхий шүүгчид одоог хэр нь ажил үүргээ үргэлжлүүлэн хийсээр байна. Б.Баасанцогт Х.Идэр, З.Болдбаатар нарын орцны болон лифтны видео бичлэг, мөнгө өгсөн гээд багагүй сэжүүр баримтууд ЦЕГ-т бий. Гэвч асуудал хэрхэн шийдэгдэх Монгол Улсын Үндсэн хууль, хууль уншиж алх цохьдог шүүгч нарт яаж нөлөөлөхийг олон нийт анхааралтай ажиглаж сууна.
Сэтгэгдэл