Увс аймагт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоожээ


Увс аймагт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоожээ 
2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод ирсэн иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр коронавирус илэрсэн байна.
Тодруулбал, Коронавируст халдварын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний шөнийн 23:00 цагаас 2021 оны гуравдугаар сарын 3-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлав.

Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 

"Улаанбаатар хотод /Ковид-19/ эерэг гарсан иргэний ойрын хавьтагч Увс аймагт ирсэн тул тусгай чиг үүргийн албан хаагчид шуурхай ажиллагаа явуулж гэр тусгаарлалтад байгаа иргэний орц, гэрийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн болно.

 

Тухайн иргэн Улаанбаатар хотоос гарах үеийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд тусгаарлалтад авч ажиглалт, тандалт, шинжилгээ авч байна.
Шинжилгээний хариу гарах үеэр шуурхай мэдээлэл хийнэ" гэлээ
Увс аймагт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоожээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.