Залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэж худал ташаа мэдээлэл


Залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэж худал ташаа мэдээлэл 

Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл уг мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа үгүйсгэлээ.

Тэрбээр "Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэдэг мэдээлэл худал. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно” гэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.