Төрийн албаныхан болон төрийн өмчит компанийхан 120-140 сая төгрөгөөр автомашин худалдан авахад олон нийт дургүйцдэг. Тэгвэл МХЕГ-ынхан бүр 419 сая төгрөгөөр автомашин худалдан авч байгаа гэнэ. Энэ шийдвэрийг өнгөрсөн оны 11-р сарын 20-нд тус газрын дарга Т.Гантулга гаргажээ. БОАЖЯ-наас нийт 419,9 сая төгрөг орж ирсэн агаад дээрх хөрөнгөөр автомашин худалдан авахаар болжээ. Машинуудыг түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл хот руу орох хяналтын цэгүүдийн үйл ажиллагаанд ашиглах гэнэ. Хяналтын цэгүүдийг бараг хагас тэрбум шахуу төгрөгөөр унаажуулсан гэхэд итгэхэд бэрх. Т.Гантулгын шийдвэрээс харахад Улаанбаатар хот руу хулгайгаар түүхий нүүрс оруулах нь бүх хяналтын цэгүүдийг машинаар хангахаар тийм ноцтой хэмжээнд очсон болж таарч байна. Энэ дарга өмнө нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж гадаад томилолтонд голдуу явдаг байсан тул нисэх онгоцны цонхоор асуудлыг хардаг болсон байж магадгүй. Цар тахлын төсвийн хүнд үед 419 сая төгрөг нь асар их мөнгө юм. Гэтэл үүнийг зөвхөн машин худалдан авахад зарцуулахаар шийдсэн байна.
![](http://alim.mn/uploads/article/2021-03/603ed71c27452.png)
![](http://alim.mn/uploads/article/2021-03/603ed72aa501c.png)
ЭХ СУРВАЛЖ: ALIM.MN
Сэтгэгдэл