Eyescool “COOL” үйлдэл хийв


 

Eyescool “COOL” үйлдэл хийв

 

Өчигдөр буюу энэ сарын 3-нд ICETOP хамтлагийн ахлагч Оргил буюу Eyescool архи, тамхинаас татгалзаж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаараа албан ёсоор зарлалаа. Мөн тэрбээр залуучуудад хандаж архи, тамхинаас хол байхыг уриалсан юм. Үүнийг залуучууд ч бусадтайгаа идэвхтэй хуваалцжээ.

ICETOP хамтлагийн хувьд Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг гэгддэг. Урын сандаа 250 гаруй уран бүтээлтэй аж. Анх 16 хүний бүрэлдүүнтэй рэп бүжгийн хамтлаг байсан ICETOP хоёр жилийн дараа буюу 1998 оны аравдугаар сарын 13-нд найман гишүүнтэйгээр анхны хип хоп хамтлагийн нэг болж байсан түүхтэй. Хамтлагийн гишүүд удаа дараа хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдож байсан. Тухайлбал тэд 2007 онд "Харанга"-ын Лхагвасүрэн, "Дижитал", "Guys-666" хамтлагийн гишүүдийн хамтаар хар тамхи татсан гэх үндэслэлээр шалгагдсан байдаг. Мөн хамтлагийн гишүүн Коби хар тамхины нэг төрөл болох "мөс" (ice) хэмээх бодисыг хууль бусаар олж авч хэрэглэсэн гэх хэрэгт Баавартай хамт холбогдож байжээ. Оргилын хувьд хамтлагийнхаа 15 жилийн ойн баярын үеэр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан болсон байдаг. Хамтлагийн гишүүдийн бүтэн нэрийг мэдэх хүн цөөн. Тэгвэл Хаагийг Б.Хатанбаатар, Бадгааг С.Бат-Отгон, Кобиг С.Чулуунбаяр, Eyescool-ыг Б.Оргил гэдэг аж.

Н.Уянга

https://news.zindaa.mn/3m43

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.