Хөвсгөл аймгийн Цагааннуур сум орчим газар хөдөллөө


 Хөвсгөл аймгийн Цагааннуур сум орчим газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун хойд зүгт 68 км зайд, өглөө Улаанбаатарын 5.07 цагт  4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв. Өчигдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас баруун хойд зүгт 11 км зайд Улаанбаатарын 16.01 цагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн. Түүнчлэн, гуравдугаар сарын 31-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 41 км зайд Улаанбаатарын 8.01 цагт 5,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл давтамж аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.