Өчигдөрөөс эхлэн 18-49 насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн бөгөөд 16:00 цагийн байдлаар доорх 64 цэгт 20,118 хүн вакцины эхний тунгаа тариулжээ. Вакцинжуулалтад резидент эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа бөгөөд маргаашаас эхлэн дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлжээ.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд дараах цэгүүдээр коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийгдэнэ. Тодруулбал 69 цэгт 1,247 эмч, ажилтан ажиллаж, 33,750 хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Вакцин хийлгэхдээ иргэний үнэмлэхээ авч очихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.
Сэтгэгдэл