Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас хүртсэн Монголын анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас хүртсэн мөнгөн медалийг Олон улсын олимпийн хорооноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй сэдэв гэдгийг Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.
Олимпийн медалийг тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдсан, олимпийн медалийн тавцанд гарахаас татгалзсан, шагналын ёслолын дараа олимпийн медалийн нэр хүндийг гутаан ,үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон, мөн ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүрмөсөн хураадаг дүрэмтэй аж.
Олон улсын олимпийн хорооноос Н.Түвшинбаярын олимпийн медалийг хураах асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, ОУОХ-ны Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC сайт дээр Монгол улсын нэрийн өмнөөс түүний хүртсэн мөнхийн гавъяа олимпийн алт, мөнгөн медаль нь албан бүртгэлтэй хэвээр буйг та бүхэнд үүгээр толилуулж байна.
Сэтгэгдэл