УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатартай холбоотой зарим эргэлзээтэй мэдээллийг бид өмнө нь хүргэж байв. Энэ удаад МҮЭХ /Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/-г өөрийн нэр дээр бүртгүүлж, тус холбооны Тээвэр үйлчилгээний төв буюу авто бааазын газрыг "шилжүүлсэн”, үүнтэй холбоотой "өгөө аваа” хэрхэн бий болсон талаарх мэдээллийг ил болгож байна.
МҮЭХ-ны Тээвэр үйлчилгээний газар "МДТОФ” ХХК-д шилжсэн нь
- 2002.12.31. Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын 565 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 12 000 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 3 жилийн хугацаагаар ашиглуулахаар МҮЭХ-ны нэр дээр олгосон. /уг захирамжийг гаргахдаа Монгол Улсын Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дүгээр заалт, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 1995 оны 86 дугаар тогтоолыг үндэслэсэн/
- 2006.9.21. Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 460 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг сунгах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /2002 оны 565 дугаар захирамжийг үндэслэсэн/
- 2012.4.10. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын А/244 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. / Нийслэлийн Засаг даргын 2006 оны 460 дугаар захирамжийг үндэслэсэн/
- 2013.10.30. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/979 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 мкв газрыг Орон сууц, үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/244 дугаартай захирамжийг үндэслэсэн/
- 2014.2.24. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/113 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 471 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/979 дугаартай захирамжийг үндэслэсэн/
- 2014.2.24. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/113 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 029 мкв газрыг Орон сууц, үйлчилгээний зориулалтаар "МДТОФ” ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/979 дугаартай захирамжийг үндэслэсэн/
- 2017.1.22. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын А/24 дугаартай Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 029 мкв газрыг Орон сууц, үйлчилгээний зориулалтаар "МДТОФ” ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаартай захирамжийг үндэслэсэн/
С.Ганбаатар "Үйлдвэрчин” орон сууц, "Альфа” зочид буудал, "Union building” байгууламжтай холбогдох нь
- 2010.2.1.С.Ганбаатар нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулагч, 100 хувь дангаар эзэмшигчээр Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ. Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр тухайн үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хаянхярваагийн Амгаланбаатар ажиллаж байна.
- 2012.3.19. С.Ганбаатар нь МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ "МДТОФ” ХХК-ны Ерөнхий захирал Ц.Энхцогттой дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн "Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулсан.
- Тус гэрээнд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн 13.5 га талбай бүхий газрыг "МДТОФ” ХХК-нд шилжүүлсний төлбөр болгон Үйлдвэрчин хорооллын барилгыг шинээр барьж, байгуулах мөн 12 давхар бүхий 1-3 давхартаа үйлдвэрлэл сургалт, үйлчилгээний төв, 4-12 давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудлын зориулалттай орчин үеийн загвар хийц бүхий барилгыг бариулахаар гэрээг байгуулжээ.
- "МДТОФ” ХХК-тай уг гэрээг байгуулах ажлыг Л.Цогбадрах /2007 – 2014 оны хооронд МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан/ гэгч нь гардан зохион байгуулсан.
- Л.Цогбадрах нь С.Ганбаатартай ойр дотно холбоотой бөгөөд одоо гэсэн Л.Цогбадрахын хүү Ц.Ууганбадрах, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг хоёрын хамтын эзэмшил бүхий "Дархан ургах наран зүг” ХХК /2010 онд үүсгэн байгуулсан/-тай.
- 2016.4.30. "МДТОФ” ХХК нь гэрээнд заасны дагуу 12 давхар 4275 м.кв хэмжээтэй үйлдвэрлэл үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгыг хүлээлгэн өгсөн. Мөн "Үйлдвэрчин” гэх нэртэй хоёр корпус бүхий 600 айлын орон сууцыг барьж хүлээлгэн өгсөн.
- Үлдсэн газарт нь "UNION BUILDING”-г байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.
- 12 давхар "Альфа” зочид буудал нь одоо "UNION BUILDING”-ийн баруун талд байрлаж байгаа бөгөөд 2017 оны долдугаар сарын 3-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
- "Альфа” зочид буудлын захирлаар Нэргүйн Энхманлай гэгч нь нээгдсэн цагаас нь хойш ажиллаж байгаа. Тэрбээр С.Ганбаатарын итгэлтэй хүн. Түүнчлэн Н.Энхманлай нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ойрын хамаарлын хүнтэй "ГЭГА” ХХК-ийг үүсгэн байгуулж хамтран хувьцаа эзэмшдэг.
- "МДТОФ” ХХК-ийн барьсан "UNION BUILDING” барилгын "A” корпусын 304 тоотын 136 мкв талбайг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь түрээсэлж, "Адвант трейд” ХХК үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ түрээсийн төлбөр төлдөггүй. МҮЭХ, "МДТОФ” ХХК-д Тээвэр үйлчилгээний төвийн газрыг шилжүүлсэнтэй холбоотойгоор тус байр С.Ганбаатарт "шилжсэн” байж болзошгүй ажээ.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Сэтгэгдэл