
Тодруулбал, газрын тос боловсруулах явцад гаргаж авдах үнэр агуулагч эрдэсийн тосийг их хэмжээгээр агуулж байсан байна. Энэхүү тос нь хорт хавдар үүсгээд зогсохгүй хүний генд өөрчлөлт оруулах нөлөө үзүүлдэг. Иймд хортой бодис бүхий бүтээгдэхүүнээ худалдаанаас татаж авахыг шаардсан ч "Kinder” компани шаардлагыг нь биелүүлэхгүй гэж. "Foodwatch” байгууллагын төлөөлөгч Йоханнес Хег энэ тухайд "Үйлдвэрлэгч нь эдгээр бүтээгдэхүүнээ худалдаанаас татаж авахаас татгалзаж байгаа. Аюултай амттаныг лангуунаас зайлуулж, худалдан авагчдыг анхааруулахыг оронд бүх зүйл хуулийн дагуу яваа гэдгээр аргалан өнгөрөөж байна” гэжээ.
Үүнээс өмнө амттан үйлдвэрлэгч өөр нэг том компани болох "Mars”-тай холбоотой ийм дуулиан дэгдэж байсан. 2016 оны эхээр "Mars” компанийн үйлдвэрлэдэг шоколаднаас хуванцарын хэлтэрхий илэрч, үүнээс болон тус компани нь дэлхийн 55 оронд нийлүүлэгдэн борлуулж байсан шоколадаа буцаан атаж байсан юм.
Сэтгэгдэл