Бүтэн дөрвөн жил бүтээн байгуулалтын ажил дуусан, Хятад улсад усан доорх хамгийн урт хурдны зам нээлтээ хийлээ.
Жиангсү мужийн Тайху нуурын гүнд орших Тайху хурдны зам нь 10.79 километрийн урттай. Тус хурдны замыг бүтээхэд 9.9 тэрбум юан буюу 1.56 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тайху хурдны замыг барих үйл ажиллагаа 2018 оны нэгдүгээр сарын 9-нд эхэлж байв.
Нийт зургаан эгнээтэй, 17.45 метрийн өргөнтэй, хоёр талын туннелийг барихад 2 сая гаруй шоо метр бетон ашигласан гэж Хятадын албан ёсны мэдээллийн агентлаг "Xinhua" мэдээлэв. Тайху туннелийн таазыг өнгө өнгийн LED гэрлээр чимэглэсэн байх ба энэ нь жолоочийг ядраахгүй гэнэ.
Сүжоу, Вуси, Чанжоугийн хурдны замыг холбосон Тайху хурдны зам нь Тайху нуурын дэргэдэх хотуудын хөдөлгөөний ачааллыг бууруулахын зэрэгцээ Хөх мөрний бэлчир орчмын хотуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор барьсан байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл