Хөвсгөл нуурын Мэргэний рашааны үзүүрээс Өвөр давхар, Ар давхар, Жанхай чиглэл рүү 40-50 см-ын өргөнтэй хар хил (Мөс хоёр тийш хагарч, ус гарах) гарчээ.
Мөн Мэргэнээс дээш Сомо хадны чиглэлд 50 см-ын өргөнтэй хар хил гарч, Сомо хаднаас Живаагийн чиглэлд багавтар хэмжээтэй хар хил олноор үүсэж, мөс бяцралт ихтэй болж, нуурын эргээс 100 метрийн зайтай захлаж, хил хөдөлсөн байна.
Иймд иргэд та бүхнийг мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл