Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын гурав дахь тулаандаа Азербайжан Улсын Рауф Агаевтай тулалдаж, тоглолтын хоёрдугаар үед хүнд цохилтоор ялалт байгуулсан. Тэрбээр тоглолтын дараагаар "Дэмжиж тусалсан та бүхэндээ баярлалаа. Ямар ч бэртэл гэмтэлгүйгээр мэргэжлийн боксын гурав дах тулаанаа хийж хожлоо. Багшгүй байж өөрсдийнхөө тактикаар л ринген дээр гарсан тул тиймхэн байлаа. Энэ амжилтыг доош нь унагалгүй улам ахиулахын тулд хичээх болно.
Хөдөлгөөнтэй, зальтай тамирчинтай тоглолт хийлээ. Дэмжсэн бүхий л монголчууддаа баярлалаа. Цаашид хичээх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл