ОХУ-д “Facebook”, “Instagram”-ыг хоригложээ


ОХУ-д “Facebook”, “Instagram”-ыг хоригложээ

 

МОСКВА. /BBC/. 
ОХУ-ын нийслэл Москва хотын Тверской дүүргийн шүүх Америкийн "Meta” компанийн эзэмшдэг "Instagram”, "Facebook” олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг "экстремист” гэж үзэж, ОХУ-д үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Энэхүү шийдвэрт "WhatsApp” мессенжер хамаарахгүй байна.
 
 
 
Шүүхийн шийдвэр нэн даруй хүчин төгөлдөр болжээ. ОХУ-д "Meta”-г хориглосон тохиолдолд "Facebook”, "Instagram” хэрэглэгчид эдгээр сүлжээг үргэлжлүүлэн ашиглавал шийтгэл хүлээхгүй гэдгийг тус улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч шүүх хурлын үеэр тодотгосон байна.
 
 
 
"Facebook”, "Instagram”-д Оросын цэргүүдийн эсрэг хүчирхийлэлд уриалан дуудсан мэдэгдэл, пост нийтлэхийг зарим орны хэрэглэгчдэд түр хугацаагаар зөвшөөрсөн нь тодорхой болсны дараа ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас "Meta Platforms Inc” компанийг хэт давруу үзэлтнүүдийн байгууллагад тооцохыг шаардсан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийг Москвагийн Тверской дүүргийн шүүх даваа гарагт хэлэлцсэн байна.
"Meta Platforms” корпорац шүүх хурлыг хойшлуулж, Ерөнхий прокурорын газрын өргөдлийг хэлэлцэхээ зогсоохыг Тверской дүүргийн шүүхээс хүссэн боловч татгалзсан хариу авчээ. 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.