Украины Тусгай алба: Орос цэргүүд давших тушаал өгсөн генералуудаа хөнөөхөд бэлэн байна


Украины Тусгай алба: Орос цэргүүд давших тушаал өгсөн генералуудаа хөнөөхөд бэлэн байна

 

Оросын гэрээт цэргүүд ихээхэн хохирол амсаж байгаагийн улмаас давшихаас татгалзаж байгааг батлах баримт байгаа гэж Украины Аюулгүй байдлын алба мэдэгджээ. Энэ талаар "Украины үнэн" мэдээлсэн байна.

 

Аюулгүй байдлын албаны мэдээлснээр, Донецк мужид давшихаас татгалзсан ОХУ-ын гэрээт цэргүүдийг үргэлжлүүлэн тулалдахыг тушаахаар ирсэн тойргийн командлагч, генерал Валерий Солодчукийг цэргүүд арайтай л буудчихаагүй гэнэ. Цэргүүд байлдахаас татгалзаж, өндөр албан тушаалтнуудыг дэлбэлэхээр заналхийлсэн аж. Тиймээс Оросын генерал тэргүүн шугамаас нэн даруй буцсан гэж Украины Аюулгүй байдлын алба мэдээлжээ.

 

Энд дуулгахад, ОХУ Украин руу халдаж эхэлснээс хойш хэдийнэ 90 хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд ихээхэн хохирол амссан тул Оросын гэрээт цэргүүд Украинаас явах хүсэлтэй байгаа гэж Украины Аюулгүй байдлын алба мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/540820

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.