
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны "Хангай”-н 35 дугаар гудамжинд 1 хүн нүхэн жорлонд унасан тухай дуудлага өчигдөр /2022.09.06/ 08:18 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 48 настай эрэгтэй Г нь 2-3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан байж. Алба хаагчид цогцсыг жорлонгоос гаргаж тус дүүрэг дахь Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
2021/05/05
2020/01/14
2019/06/26
2018/10/24
2018/02/07
Сэтгэгдэл