БНСУ-ын Чежүд эмэгтэй хүний өгзөгт хүрсэн гэх монгол эрэгтэйг баривчилжээ


БНСУ-ын Чежүд эмэгтэй хүний өгзөгт хүрсэн гэх монгол эрэгтэйг баривчилжээ

 

БНСУ-ын Чежү арлын далайн эргийн газар зугаалж явсан эмэгтэйн биед хүрээд зугтсан 30 гаруй насны Монгол эрэгтэйг баривчилсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Чежүгийн цагдаагийн газраас өчигдөр /2022.09.15/ 30 гаруй насны Монгол эрэгтэйг эмэгтэй хүний биед хүчээр хүрсэн /танхайрсан/ хэргээр прокурорт шилжүүлсэн талаар мэдээлжээ. Чежү хотод ажиллах виз авсан иргэн А нь өнгөрсөн сарын 14-ний өглөөний 06:20 цагт Чежү хотын Тап-донг дахь далайн эргийн замаар алхаж явахдаа 30 гаруй насны эмэгтэйн өгзөгт хүрч, зугтсан хэрэгт буруутгасан аж.

Хохирогч тэр даруйд цагдаад мэдэгдсэн бөгөөд хэргийн газрын ойролцоох камерын бичлэгт шинжилгээ хийж Монгол эрэгтэйн зугтсан замыг тодорхойлж маргааш нь буюу 9-р сарын 15-ны өдөр Чежү хотын ** гэх компанийн гадаад иргэдийн дотуур байрнаас баривчилжээ. Хэрэгтэн гэх А нь мөрдөн байцаалтын явцад танхайрсан хэргийг үгүйсгэж "Би бүдэрч унах гэж байгаад санамсаргүй барьчихсан” хэмээн мэдүүлжээ.

Эх сурвалж: Newsis


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.