"Тавантолгой-Гашуунсухайт"-ын төмөр замын оффтейк гэрээний талаар "Бодь Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан мэдээлэл хийлээ.
https://www.youtube.com/watch?v=jnmyvCZeFMQ&t=1s
"Бодь Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Бид "Тавантолгой-Гашуунсухайт"-ын цогцолбор төслийг хэрэгжүүлсэн. 2008 оны зургадугаар сард "Энержи ресурс" компанид энэ төслийг хэрэгжүүлэх эрхийг нь өгсөн байдаг. Анхны зөвшөөрлийг С.Баярын Засгийн газарт өгсөн. Дараа нь 2012 онд концессын гэрээ байгуулах эрх С.Батболдын Засгийн үед өгсөн. Гэхдээ 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед концессын гэрээг цуцалсан. Бодлогын баримт бичгийн дагуу Монголын төмөр зам компани руу шилжүүлсэн. Монголын төмөр гэдэг компани "Энержи ресурс"-тай хэлэлцээр хийгээд нөхөн төлбөр, зардал олгосон.
Улмаар "Хөгжлийн банк"-наас 400 сая ам.доллар авна гээд 200 сая ам.долларын санхүүжилтыг авч ажлыг үргэлжлүүлсэн. "Энержи ресурс"-ын сонгосон САМСУНГ компани энэ төслийн суурь бүтцийн инженерийн байгууламжийг барьж байгаад 2014 оноос энэ ажил санхүүжилтгүй зогссон. Үүний дараа 2014 оны 12 дугаар сард Ч.Сайханбилэг захирамж гарган, ажлын хэсэг гаргасан. 2015 оны долдугаар сард УИХ-аас гарсан Ажлын хэсэг нь тухайн үед сонгон шалгаруулсан БНХАУ-ын "Шиньхуа Энержи" компани "Энержи Ресурс" компанитай хийсэн гэрээ нь Монгол Улсад илт хохиролтой гэж үзээд гэрээ цуцалсан. Ингээд 2015-2019 он хүртэл энэ төсөл зогссон. Энэ хугацаанд САМСУНГ компанийн ажлыг зогсоогоод Ерөнхий захирал болон Зургийн компанийн Ерөнхий захирал хоёрыг 515 хоног саатуулсан байдаг. 2018 оны үед Солонгосын захирлыг ажлын хариуцлага алдсан гээд 40 сая төгрөгөөр торгоод явуулсан. Тэндээс сэжигтэй зүйл илрээгүй гэж бид ойлгосон.
ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ:
"Энержи Ресурс"-ын захиалгаар хийгдсэн ТЭЗҮ НЭГ ТЭРБУМ 68 сая ам.доллараар батлагдсан. Энэ ТЭЗҮ-ийн хүрээнд ажил явагдаж байхад захиалагч нь Монголын төмөр зам болоод нэг ч өөрчлөлт ороогүй. Энэ ТЭЗҮ-ээр САМСУНГ ажлаа үргэлжлүүлсэн. Ингээд өмнө гаргасан 200 ам.доллараас нөхөн төлбөр торгууль гэх мэт төлбөр хийгдээд зөрүү болох 792 ам.доллараар бид гэрээ байгуулсан. Бид 2019 онд гэрээ байгуулахдаа 2013 он буюу ДОЛООН жилийн өмнөх төслийн үнээр гэрээ байгуулсан. Бидний анхны гэрээ бол 792 сая ам.долларын гэрээ. Анхны гэрээнд тусгаснаар төмөр зам хил рүү очоогүй 37 км-ын наана хүрэх байсан. Дараа нь 213 сая ам.долларын нэмээд ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ нэг тэрбум 5 сая ам. доллар болсон.
Нэг тэрбум 5 сая ам. доллар бол зургаан багц ажлынх. Үүнээс төмөр зам 474,2 сая доллар буюу НЭГ км нь 1 сая 460 мянган долларын өртөгтэй баригдсан. Нэг үгээр бид нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын нэг км-ыг 460 мянган ам.доллараар барьсан.
Нийт зургаан багц /ажлын өртөг 869.1 сая ам.доллар/:
-
Төмөр зам
-
Дохиолол холбоо
-
Барилга байгууламж
-
Эрчим хүч
-
Хөдлөх бүрэлдэхүүн
-
Засварын өртөг
2013 оны төслөөр бид ажлаа гүйцэтгэж байгаа. Манай төсөл 82 хувьтай, нээлтээ хийсэн. Өдөр бүр нүүрсний тээвэр хийгдэж байна. Олон зуун хүн ажиллаж байгаа ч одоогийн үүссэн нөхцөл байдлаар төсөл бүрэн хийгдэж дуусах эсэх нь эргэлзээтэй байна.
НҮҮРСНИЙ ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ:
Энэ төслийг санхүүжүүлэгч нь Эрдэнэс Тавантолгой компани. Захиалагч нь Тавантолгой компани. Хоёулаа ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ. Манайх ЕРӨНХИЙ гүйцэтгэгчээр орсон. Манайхыг 30 сарын дотор төмөр замыг барьж дуусга гэсэн даалгавар өгсөн. Санхүүжилтыг 60 сарын дотор мөнгөөр ав гэсэн шаардлага тавьсан. Бид үүнийг хүлээж аваад "Урьдчилгаа 15 хувь, үлдсэн 85 хувийг нүүрсээр авна" гэсэн гэрээ байгуулсан.
Тухайн үед "Тавантолгой-Гашуунсухайт"-ын цогцолбор төсөл рүү мөнгө босгохоор АЗИ, АНУ рүү явсан ч үр дүнд хүрээгүй юм билээ. Дотоодоосоо мөнгө босгох гэсэн ч бүтээгүй. Дотоодоосоо 400 орчим тэрбум төгрөг босгосон ч Монголбанк өөрөө худалдаж авсан. Төр төрөөсөө худалдаж авсан гэсэн үг. Яагаад хөрөнгө босгож чадаагүй вэ, гэхээр Эрдэнэс Тавантолгой компанид ОУ-ын аудитын тайлан байхгүй, рейтинг буюу зээлжих зэрэглэл байхгүй. IPO хийх гэж оролдсон ч бас бүтээгүй. Нүүрсээ зараад орж ирсэн орлогыг нь төр авчихдаг. Э"рдэнэс Тавантолгой" компанийн цорын ганц боломж нь нүүрсээ л өгөх. Иймээс л нүүрсний гэрээ рүү орсон.
Бид хямдхан, нэг үнээр нүүрс авсан уу? 2019 оны дөрөвдүгээр улиралд 60 долларын анхны үнэ гарсан индексээр гаргасан. Одоо 100 орчим доллар байгаа. Улирал тутамд шинэчлэгддэг, өөрчлөгддөг бид тэр үнээр л авдаг. Манайхаас хямдхан нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч нар байгаа. Бид хамгийн хямдхан нь биш. "Эрдэнэ тавантолгой" улирал бүр нүүрсний үнээ зарладаг ч амьдрал дээр хэрэгждэггүй.
Манайд ДӨРӨВ биш ХОЁР гэрээ байгаа. Нүүрсний болон санхүүжилтийн гэрээ бол нэг гэрээ, тусдаа биш гэсэн үг.
-
"Тавантолгой-Гашуунсухайт"-ын төмөр зам /Нэг тэрбум 5 сая ам. доллар/
-
Богдхан төмөр замын тунель гүүр /зарцсан/ " гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Тендер шалгаруулалтын талаар?
-2018, 2019 онуудад энэхүү төмөр замыг барихаар Засгийн газрын хүмүүс маш олон уулзалт хийсэн юм билээ. 49 хувийг нь хөрөнгө гаргаад хамтарч эзэмшихээр маш олон хүнтэй уулзсан ч үр дүнд хүрээгүй. Тэр жишгээр л манайд санал ирсэн.
-ҮАБЗ-ийн шийдвэрээр ГЭРЭЭГ төрийн нууцад авсан. Үүнийг тодруулахгүй юу?
-Бидэнд манайхыг сонгосон тухай Тавантолгой Төмөр замын ТУЗ-ын шийдвэр л байгаа. Төрийн нууцад авсан, төр ямар шийдвэр гаргасан талаар бид мэдээлэлгүй байна. Миний ойлгосноо төр нууцад авсан тохиолдолд өөр эрхзүйн зохицуулалттай.
-Та бүхэн төсөлд оруулсан хөрөнгөө хаанаас босгосон бэ?
-Бид 200 сая ам.долларыг гадаадын компаниудаас босгож, энэ төсөлд зориулсан. Бид одоо өглөгтэй. Өнөөдөр бид төрөөс 220 сая ам.долларын авлагатай. Төр мөнгөө өгч чадахгүй бол торгуультай, бид ажлаа хийж чадахгүй бол торгуультай.
Тодруулж хэлэхэд, ГОЛОМТ банк гэрээнд ч, санхүүжилтэд ч оролцоогүй. Мөн миний хувьд Голомт банкын ТУЗ-ын даргаас 10 жилийн өмнө буусан. 2012 оноос хойш тус банкны үйл ажиллагаанд оролцохоо больсон
-Зүтгүүрүүд хэзээ орж ирэх вэ?
-Гэрээний дагуу бид 16 ширхэг зүтгүүр 816 ширхэг воган нийлүүлнэ. 400 вагон орж ирээд Эрдэнэс Тавантолгой ашиглаж байгаа. 16 ширхэг зүтгүүр үйлдвэр дээрээ угсрахад бэлэн болсон. Бид дэлхий дээр байж болох хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй зүтгүүрийг захиалсан. Ирэх онд орж ирнэ.
Сэтгэгдэл