Өвөгчүүлээ залууст зайгаа тавьж өг


Өвөгчүүлээ залууст зайгаа тавьж өг

 

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдын суудалд тухалж асан М.Энхсайхан АН-ын "Улс төрийн зөвлөл"-ийн даргаар томилогдоод байгаа.

Даргагүй, тамгагүй газрыг сонгож очсон түүнд АН-ын гишүүд, АН-ыг дэмжигч иргэд итгэх нь юу л бол. Муушиг гэдэг тоглоомоор бол энэ хүн "ҮХЬЕ” гээд шийдчихэж гэж харагдаж байна.

Тэгсэн хэрнээ "Өнөөдөр Монголд нэг л Ардчилсан нам байгаа. Дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсоор бүртгүүлсэн С.Эрдэнэ даргатай нэг л нам бий... Ардчилсан намыг хагаралдсан байна гэж харах нь буруу. МҮАН шийдвэр гаргахдаа хууль ёсны Ардчилсан намд шийдвэр гаргаж, нэгдсэн. Ардчиллын төлөө итгэл үнэмшил дээрээ нэгдэж байж Монголын ардчиллын чанарыг дээшлүүлнэ гэж бодож байна" гэжээ.

Үнэндээ бол С.Эрдэнэ, М.Энхсайхан мэтийн өвөгчүүлээс одоо юу хүлээнэ гэж. Тиймээс залууст зайгаа тавьж өгсөн нь хол дээр бөгөөд ардчиллыг жинхэнэ дэмжиж, эрүүлжүүлж буй хэлбэр шүү дээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.