Улбар шар түвшин: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө. Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.
Нисэх, Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар гэсэн байршлуудад агаарын чанар хэвийн буюу шар түвшинд байна.
Шар түвшин: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай. Энэ түвшинд хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.
Толгойт, МҮОНРТ, Мишээл экспо, Налайх, Эрдэнэт 2-р цэцэрлэг, Эрдэнэт Хаягдлын сан гэсэн байршлуудад агаарын чанар цэвэр буюу ногоон түвшинд байна.
Ногоон түвшин: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
Сэтгэгдэл