Буриадын их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн захирал, нэртэй шинжээч судлаач Владимир Родионов ирэх хавар Монголд дахин том хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн гарч, жагсаал цуглаан болно гэж ярьжээ.
Тэрээр “МК в Бурятии”-д ярилцлага өгөхдөө “Монголд эсэргүүцлийн хөдөлгөөн гарах магадлал өндөр, жагсаал цуглаан хийх улс төрийн шаардлага ч байгаа. Олон нийтийг хамарсан хөдөлгөөн Цагаан сарын дараа хавар гарах магадлал өндөр. Нийгэм, эдийн засгийн асуудлууд хаашаа ч алга болохгүй, байж л байна. Улс төрийн сөргөлдөөн үргэлжилж, баяраа дуусгаад жагсана. Угаасаа жагсахад хавар нь дулаахан, илүү дээр шүү дээ” гэж ярьжээ.
Тус сонины мэдээнд “Өнгөрсөн 2022 оны сүүлээр Монголд маш олон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Эхлээд нүүрсний хулгайчдыг шийтгэхийг шаардсан бол удалгүй УИХ-ыг тараах шаардлага тавьж, Төрийн ордон руу дайрсан эмх замбараагүй үймээн болон хувирсан билээ. Нэгдүгээр сарын 19-нд Монголд хүүхдийн мөнгөний шинэ системийн эсрэг жагсаал болсон гэж ТАСС мэдээлсэн. Гэхдээ өнгөрсөн сарынх шиг том хэмжээний биш байлаа. Владимир Родионов “Хэчнээн жижиг жагсаал ч гэсэн Монголын сөрөг хүчин байдлыг тогтворгүй болгох гэж оролдож байна. Энэ эсэргүүцлийн хөдөлгөөнүүд ОХУ-аас Хятадад нийлүүлэх байгалийн хийн “Сибирийн хүч-2” хоолойн ажилд саад учруулж магадгүй. Бүх зүйл эсэргүүцлийн хөдөлгөөний уриа, ард нь хэн байгаагаас хамаарна. Ардчилсан намын удирдагчид байгалийн хийн хоолой төдийгүй ОХУ-тай ямар нэг төсөл хамтран хэрэгжүүлэхийг ил тод эсэргүүцэж байгаа юм” гэж тэмдэглэлээ” гэж бичжээ.
https://news.zindaa.mn/4hfl
Сэтгэгдэл