Хятад, Монголын хүүхдүүдийн цагаан сарын хамтарсан тоглолт 02-р сарын 10-ны өдрийн үдээс өмнө Бээжин хотноо болж, Хятад, Монголын 50 орчим хүүхэд багачууд оролцжээ. Хятадын Сүн Чин Лингийн нэрэмжит залуучуудын шинжлэх ухаан, технологи, соёлын солилцооны төв, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ Бээжин дэх Монгол Улсын ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл мэдээллийн төвд болжээ. Тус арга хэмжээнд Хятад, Монголын өсвөр үеийнхэн соёл урлагийн тоглолт үзүүлэв. Хятад хүүхдүүд үндэсний баялаг онцлогтой Бээжин дуурь болон тулааны урлагийг сурталчилж, Хятадын хаврын баярын үүсэл хийгээд ёс заншлыг танилцуулав. Монгол хүүхдүүд төгөлдөр хуур хөгжмөөр дэлхийн алдартай аязуудыг тоглож, үндэсний уламжлалт хувцасны загвар үзүүлж, бий биелгээ бүжиглэж, Монголын Цагаан сарын баярын ёс заншил хийгээд үндэсний хоол ундаа танилцуулж хятад найз нөхдөө
Сэтгэгдэл