АНУ даяар галт зэвсгийн эсрэг жагсаал болов


Жоржиа мужийн Атланта хотод орон нутгийн цагаар энэ сарын 13-ны өдөр олон зуун иргэд зэвсэгт хүчирхийллийн эсрэг гудамжинд жагслаа. Жагсагчид хувцсан дээрээ “Ээж нар бодит арга хэмжээ авахыг шаардаж байна” гэсэн эсэргүүцлийн үг бичиж, “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая”, “Буу зэвсэг хоригло, хүүхдээ хамгаалъя” зэрэг уриа барьж, төр засгаас галт зэвсгийн хяналтыг чангатгахыг шаарджээ. Мөн өдөр Өмнөд Каролина муж улсын Колумбид галт зэвсгийн хохирогч болсон эмэгтэй эсэргүүцлийн жагсаал хийжээ. 

Энэ мэтчилэн АНУ-ын өнцөг булан бүрт ашгийн бус байгууллагууд бууны халдлагад хүүхдээ алдсан ээжүүдийг урьж, жагсаал зохион байгуулж, тэдэнд соргог цэцэг өргөсөн байна.

АНУ-ын бууны хүчирхийллийн ноцтой байдал дэлхийн хэмжээнд айдаст автуулдаг. Гэтэл хүн бүр буу эзэмшдэг нийгэм сая хүмүүнлэг амгалан нийгэм болно гэж зарим улс төрчид маргадаг байна. Харин “Вашингтон Пост сонин”-ы 15-ны өдрийн нийтлэлд, хүн бүр буутай байх нь амгалан тайван нийгмийг авчрахгүй гэдгийг онцолжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.