Тэрбээр уулзалтын эхэнд "Юуны өмнө та бүхнийхээ амар амгаланг айлтгая аа. Хоёрдугаарт, гар утсаараа бичлэг хийж байгаа улсууд больчих наадах аа. Эсвэл би яръя. Эсвэл та хоёр бичлэгээ хий. Хөөе. …. Чи зүгээр байгаарай. Цагдаа байна уу. Энийг аваад гарга хэмээн бухимдахад иргэд харин түүнийг нь эсэргүүцэж, ард түмний төлөөлөлд үгээ хэлэх гэж ирсэн бол яагаад хөөгөөд байгаа юм бэ гэж эсэргүүцэв.
Ямартай ч УИХ-ын эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан өөрийнх нь зөвшөөрөлгүй бичлэг хийлээ хэмээн уцаарлаж, иргэдээ цагдаагийн алба хаагчаар далайлган алгаж танхимаас гаргуулах хэмжээнд асуудал өрнөжээ. УИХ-ын гишүүн бага ард түмний төлөөлөл болж, тэдний дуу хоолойг төрд хүргэх үүрэгтэй гэдгийг энд сануулая. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэлдгээр "Би цааш нь ярих уу яах уу” гэдэг шиг "Чи ярих уу, би ярих уу ер нь та нар нь бичлэгээ болихгүй бол би уулзалтаа больчих уу” гэх мэтээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговьт сүрийг үзүүлж явна. Ёс зүйгүй ДААМ гарчихсан иймэрхүү гишүүддээ хариуцлага цаг нь болсон бололтой Ерөнхий сайдаа?
Д.ЦЭГЦ
https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/43482
Сэтгэгдэл