Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 67 мянган цэцэг суулгана


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 67 мянган цэцэг суулгана

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зуны өнгийг улам тодотгодог мандлын цэцгүүдийг өчигдрөөс суулгаж эхэллээ. Энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 гаруй төрлийн 67 мянган цэцгийг 18 байршилд суулгахаар төлөвлөсөн байна. Энэ жил мөн Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган ам метр талбайг зүлэгжүүлж, 512 мянган цэцэг, 95 мянган бут сөөг, 2100 шилмүүст мод, 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ. Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.