Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 14-нийг дуустал үргэлжилнэ


Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 14-нийг дуустал үргэлжилнэ 
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор түр хугацаанд тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарынх нь сүүлийн орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна. 

Энэхүү тэгш, сондгойгийн хязгаарлалт есдүгээр сарын 14-нийг дуустал үргэлжилнэ. 

Үлдэж буй хугацаанд

  • Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны есдүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд 
  • Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг есдүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно.

Уг түр зохицуулалт өндөрлөснөөр есдүгээр сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө үргэлжилнэ. 

зураг
 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.