НДШ, ХХОАТ-ыг 50 хувь бууруулах санал 100,000 гаруй хүний дэмжлэг авлаа


НДШ, ХХОАТ-ыг 50 хувь бууруулах санал 100,000 гаруй хүний дэмжлэг авлаа

 

Нийтийн өргөдөл гомдлын системд иргэн Ш.Хүрэлтулга 2023 оны аравдугаар сарын 20-нд Нийгмийн Даатгалын Шимтгэл(НДШ), Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ыг 50 хувь санал оруулсан. 

Түүний энэхүү саналыг өнөөдрийн 08:50 цагийн байдлаар 101,099 хүн дэмжлээ. Ингэснээр хуулийн төсөл санаачлах боломж бүрдэж байна.

НДШ нь аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн том дарамт болдог гэдгийг Сангийн сайд сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр хэлж байв. Одоогоор НДШ нь ажилтан, ажил олгогч нийлээд 24-26 хувь, ХХОАТ 10 хувь байдаг. Эдгээр хувь хэмжээг бууруулбал иргэдийн гар дээр ирэх мөнгөн орлого бодитоор нэмэгдэх боломжтой болно. 

Гэхдээ уг асуудлыг хэрхэн шийдэх нь Улсын Их Хурал(УИХ)-ын бүрэн эрхэд хамаарах юм.

зураг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.