"Их нарангийн дэнж” буюу бидний хэлж заншсанаар "Улаанчулуут”-д 2019 онд 300 орчим хүн амьдарч, амьдрал ахуйгаа залгадаг байсан бол одоо 700 орчим иргэн байгаа гэсэн судалгаа гарчээ. Энд бичиг баримтгүй иргэний тоо 100 илүү давж, эмнэлэгт үзүүлэх, сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөн тэтгэмж, өндөр насны тэтгэврээ авч чаддаггүй байна.
Цаашид прокурорын байгууллагаас Монгол улсын иргэний ямарваа нэг бүртгэлгүй, архивын санд мэдээлэлгүй, бичиг баримтгүй иргэдийн талаар судалгаа гаргаж, эрхийг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Улаанчулуутад бичиг баримтгүй 100 гаруй иргэн ажиллаж амьдарч байна
2023/12/07 14:12
Сэтгэгдэл