ШУТИС-ийн удирдлагууд арга хэмжээ аваагүй байна


 

Манай сайт онц их хэмжээний залилангийн хэрэгт холбогдсон доктор, профессор "О” гэгч багш эмэгтэйн талаар урьд нь мэдээлж байсан билээ.  БНХАУ-ын иргэнтэй хамтран амьдрагч энэхүү эмэгтэй мөн хятад улсны иргэдээс онц их хэмжээний хөрөнгийг залилсан хэрэгт холбогдсон юм.

 

Бид энэхүү хэргийн талаар мэдээлэхдээ эх орны ирээдүй болсон оюутан залуусыг бэлдэх үүрэгтэй багш хүн, тэр дундаа доктор профессор хүн ийм гэмт хэрэгт холбогдсон талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ШУТИС-ийн удирдлагууд ямар арга хэмжээ авах гэж буй талаар асуудал хөндсөн билээ.

 

Гэтэл өнөөг хүртэл энэхүү эмэгтэйн талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийн талаар ямар арга хэмжээ авах нь ШУТИС-ийн удирдлагуудын эрх хэмжээний асуудал ч гэлээ уг асуудалд огт анхаарлаа хандуулахгүй байгаа нь гайхал төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл оюутнуудын боловсрол, төлөвшилтэй шууд хамааралтай энэхүү асуудалд хайхрамжгүй хандаж байна.

 

Авилга хээл хахууль, төрөл бүрийн гэмт хэргүүд олноор гарах болсон ч гэлээ багшийг дээдэлдэг, эрдэм оюуныг хүндэлдэг сайхан уламжлал хэвээр байгааг, энэхүү уламжлалыг сэвтээсэн үйлдэл, тэр дундаа гэмт үйлдэлд хандах түмний нүд соргог байгаа гэдгийг ШУТИС-ийн эрхэм удирдлагуудад дахин сануулья. 

 

 

Л.Болд

shuud.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.