Эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагджээ


Эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагджээ

 

Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.3 сая иргэн хамрагдаад байгааг ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг хэлсэн. Тодруулбал, залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагддаг төдийгүй үзлэгт хамрагдсан залуучуудын өвчлөлийн тоо өндөр, тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байна.

Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964,000 хүний 57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй, 13.4 хувь нь дотоод шүүрлийн бодисын солилцооны өвчтэй, 9 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчтэй, 6.7 хувь нь зүрх, судасны тогтолцооны өвчтэй гарсан бөгөөд амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл ч өндөр гарсан.

Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчинд хувь хүний амьдралын хэв маяг тэр дундаа тамхи татах, архи уух, хөдөлгөөний хомсдол, жимс ногооны хангалтгүй хэрэглээ буюу буруу хооллолт зэрэг нөлөөлж байна.

Монголын уламжлалт хоол хүнс хоорондоо харшлах нь бага. Харин уламжлалт бус хоол хүнсний хэрэглээнээс болж маш олон төрлийн өвчлөл бий болж байгааг онцоллоо.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.