Монгол Улсын хүн амын дунд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин түгээмэл тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа учраас ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын дундах өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулж, эрүүл мэндийн томоохон аянуудыг тогтмол хэрэгжүүлж ирсэн билээ.
Тогтвортой хөгжлийн 3-р зорилго болох "Эрүүл мэндийг дэмжих” зорилтын хүрээнд ХААН Банк тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулж, "Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 2011 оноос, "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос тууштай хэрэгжүүлж буй бөгөөд эдгээр аяныг хамтран зохион байгуулагч талууд уламжлал ёсоор аяныхаа нээлтийг хийж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
ХААН Банк сан 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал, нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн нийт 510 төсөл, хөтөлбөрийг 12.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Сэтгэгдэл