

Монголын урлагийн ертөнцөд шинэ хуудас нээсэн, экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын "ХAOS” фестивалийн хүрээнд энэхүү үзэсгэлэнг толилуулж буй. Диана, Ариунтуяа нар үзэсгэлэнгийнхээ санаа, төслийг жилийн өмнөөс эхлүүлсэн аж. Тэд хамтдаа Монголын говь нутгаар 1000 гаруй км зам туулж, Хонгорын элс, Баян заг, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг газраар аялж, ширгэсэн булаг шанд, гол мөрөн, гүн мөсөн хавцал, палеонтологийн олдвор бүхий газар, элсэн цөлийн тогтоцыг судлан, дүрсжүүлж, үзэсгэлэнгийн бүтээлүүдээ туурвижээ.
Аяллын үеэр авсан дүрс, дуу бичлэг буюу булаг оргилох, мөс хайлах, элс нүүх, манхан хүнгэнэх чимээ авиа нь үзэсгэлэнгийн бүтээлүүдэд "амилж”, байгалийн гоо сайхныг, түүний дотоод амар амгаланг үзэгчдэд мэдрүүлээд зогсохгүй амьдралыг анирдах, туулсан зам, гаргасан тэвчээрийг энэрэх сэтгэлийг танд төрүүлэх нь лавтай.

Үзэсгэлэн ХААН Банкны төв оффисын 3-р давхарт байрлах ХААН галерейд 2024 оны 5-р сарын 29-нийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд нээлттэй байна.


Сэтгэгдэл