Хятадын “Robot Era” стартапын бүтээсэн XBot-L хүн дүрст робот Хятадын Цагаан хэрмийг хоёр хөлөөрөө туулжээ.
XBot-L робот Цагаан хэрмийн тэгш бус зам, шатаар ажралгүй явж чадсан байна. XBot-L робот нь “Unitree” компанийн Н1 робот шиг хурдан, “Boston Dynamics” компанийн Atlas робот шиг уян хатан биш ч гэсэн маневр сайтай болохоо харуулжээ. Хүн дүрст роботыг Perceptive RL технологиор сургасан нь энэхүү амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Эл технологи нь роботод аливаа орон зайд зөв шийдвэр гаргахад тусалжээ. Үүний ачаар XBot-L явах замынхаа чанарыг үнэлэн, алхаагаа тохируулж чаддаг байна.
Сэтгэгдэл