УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хууль зөрчлөө


УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хууль зөрчлөө

 

УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын дэд дарга М.Нарантуяа-Нара өнгөрсөн Бямба барагт өөрийн Munkhtur Narantuya Nara гэсэн facebook хуудсаараа 42.50 минутын лайв хийв. Уг лайв нь "Хаана ч байсан Хооллоё, Өнгөт орчлонд өнгө нэмэх Unu-L brand алчуур" гэсэн гарчигтай байсан бөгөөд "Хооллоё", "Unu-L brand алчуур" гэсэн үгэн дээр нь дарахад тухайн бараа, бүтээгдэхүүний албан ёсны хуудас руу орох тохиргоо хийсэн байлаа.

сонин mn

 

 

Өөрөөр хэлбэл тухайн хоёр бараа, бүтээгдэхүүнийг сурталчилж буй нь илт байв.

 

Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара энэ үйл явдалтай холбоотойгоор x нийгмийн сүлжээнд бичихдээ: " Амралтын өдрүүдээ лайвднаа! Тэгэх нь хэний ч эрхийг зөрчөөгүй, хэнээс ч хулгайлаагүй биз дээ?!! Би яагаад ард түмний төлөө гээд боломжит орлогоос татгалзаж, гэр бүл үр хүүхдүүдийнхээ бүсийг чангалах ёстой билээ" гэжээ.

 

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара бараа бүтээгдэхүүн сурталчилж, хууль бус орлого олсноо хүлээн зөвшөөрсөн байна.

 

сонин mn

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 1-т : "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлд УИХ-ын гишүүнд хориглох үйл ажиллагааг тодорхойлохдоо: "бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах, гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хувиараа авах "гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара лайв хийн, бараа, бүтээгдэхүүн сурталчилсан нь ямар ч эргэлзээгүй хууль зөрчсөн үйлдэл болж таарч байна.

 

УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн; улс төрийн намын сонгуульт албан тушаал; багшлах болон эрдэм шинжилгээний ажил; Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаалаас өөр ямар ч албан тушаал эрхэлж, орлого олж болохгүй хуулийн зохицуулалттай билээ.

 

 

С.Сарнай

https://sonin.mn/newsDetail/4474


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.